Жокович, Феррер нар хагас шигшээд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Жокович, Феррер нар хагас шигшээд өрсөлдөнө

Австралийн Мельбурн хотноо “Австралийн нээлттэй тэмцээн” найм дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодроод байна. Эрэгтэйчүүдийн хагас шигшээд Сербийн Новак Жокович, Испаний Дэвид Феррер нар өрсөлдөхөөр боллоо.

Дэлхийн манлай тенничин Сербийн Новак Жокович Чехийн Томаш Бердыхыг гурван үеийн турш илүүрхжээ. (6:1, 4:6, 6:1, 6:4) Чансаагаараа дөрөвт эрэмбэтэй Испаний Дэвид Феррер нутаг нэгт Николас Альмагро нарын тоглолт таван үеийн турш болж Феррерийн ялалтаар өндөрлөжээ. Эхний хоёр сэтийг Альмагрог өөрийн болгосон ч удаах гурван сэтэд Дэвид илүүрхэж Жоковичтой хагас шигшээд өрсөлдөхөөр боллоо.

Эмэгтэйчүүдийн хувьд хагас шигшээд Хятадын Ли На  ОХУ-ын Мария Шарапова нар шалгараад байгаа. Шөвгийн наймд дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка ОХУ-ын Светланa
Кузнецоватай, Австралид тавантаа түрүүлээд буй АНУ-ын нэрт теннисчин
Серена Уильямс (3), нутаг нэгт Слоан Стефенстэй учраа таарсан бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж