Гандболын өсвөрийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Гандболын өсвөрийн УАШТ эхэллээ

Гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн Спортын ордонд эхэллээ. МҮОНРТ-ийн нэрэмжит тус тэмцээнд нийслэлийн сургуулиудаас гадна Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Зүүн хараагийн эрэгтэй 10, эмэгтэй зургаан багийн 160 гаруй тамирчин улсын аваргын төлөө өрсөлдөж байна. Тэмцээний аваргууд энэ сарын 10-нд тодрох юм.

Дашрамд дурдахад, Монголын хүүхдийн спортын IV их наадмын хөтөлбөрт багтсан гандболын өсвөрийн тэмцээн тавдугаар сард болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж