Австрид хоёр галт тэрэг мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Австрид хоёр галт тэрэг мөргөлджээ

Австрийн нийслэл Вена хотын Пенцинг дүүрэгт өчигдөр хоёр гал тэрэг хоорондоо мөргөлдсөн осол гарчээ. Үүний улмаас  41 хүн гэмтэж бэртсний тавынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Аймшигт ослын улмаас хүний амь нас эрсдээгүй аж. Австрийн төмөр замын холбооноос мэдээлснээр “S45” галт тэрэгний зам дээр хот хоорондын зорчигч тэврийн хоёр галт тэрэг хоорондоо мөргөлдсөн байна. Ослын газар аврах багийнхан болон олон тооны сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, яаралтай тусламжийн хоёр нисдэг тэргээр зорчигчдыг зөөсөн байна. Түүнчлэн Австрийн албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Гэрчүүдийн яриагаар ослын дараа зорчигдын ихэнхи нь цочролд орж, сандарсан байсан гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж