Хуучин орон сууцны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Хуучин орон сууцны үнэ тогтвортой байна

Нэг өрөө хуучин орон сууц Баянгол дүүрэгт дунджаар 45-53 сая төгрөгийн үнэтэй байна. Хоёр өрөө байр 75-87 сая гаруй төгрөгийн хооронд хэбэлбэлзэж байна. Баянгол дүүргийн 10-р хороололд гурван өрөө байрны үнэ харьцангуй хамгийн өндөр нь буюу 120-200 сая гаржээ.  

Сүхбаатар дүүргийн 50 мянгат, 11 хороолол, 5-дугаар хорооллоор нэг өрөө байр 60 гаруй сая төгрөгийн үнэтэй байна. Харин хоёр өрөө байр 70-82 сая төгрөгийн ханштай байгаа бол 3 өрөө байр 73-100 гаруй сая төгрөг болжээ.

Хан-Уул дүүрэгт хуучин орон сууцууд хамгийн өндөр үнэтэй байна. 19-р хороололд нэг өрөө байр 72-80 сая төгрөг байна. Хоёр өрөө байр 60-100 сая гарсан байхад 3 өрөө байр 90-150 сая төгрөг, түүнээс дээш үнэтэй байна.

13 хороололын хуучин орон сууцууд Баянзүрх дүүргийн хамгийн үнэтэй хэсэг болжээ. 13-р хороололд нэг өрөө байр 47-85 сая, хоёр өрөө 60-90 сая, 3 өрөө байр 80-100 сая гаруй төгрөг байна. Харин 12, 15,16-р хорооллоор нэг өрөө байр 50-60 сая гаруй, 2 өрөө байр 70-80 сая, гурван өрөө байр 70-100 сая төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэг хуучин орон сууцууд хамгийн хямд байна. Таван шар, 21-р хороолол, ХМК-д нэг өрөөр байр 29-52 сая төгрөг, хоёр өрөө байр 49-60 сая төгрөг, гурван өрөө 60-77 саяын үнэтэй болжээ. Харин нэгдүгээр хорооллоор нэг өрөө байр 65-70 сая, хоёр өрөө 80-90 сая, гурван өрөө, 70-95 сая төгрөгийн ханштай байна.  

Эдгээр үнийн судалгааг зарын сонин дээр тавьсан байрны заруудыг судалж гаргасан байна. Өнгөрөгч оны өнгөрсөн улирлын судалгааг өмнөх улирлуудын дүнтэй харьцуулахад хуучин орон сууцуудын үнэ шинэ орон сууц шиг эрс өсөөгүй байна. Гэхдээ шинэ орон сууцуудын үнэ хуучин орон сууцнуудын үнэ өсөхөд нөлөөлдөг байна.

Эх сурвалж www.master.mn
Бэлтгэсэн Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж