Англид зэвсэглэсэн этгээдүүд гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Англид зэвсэглэсэн этгээдүүд гал нээжээ

Английн нийслэл Лондон хотын Криклвуд дүүргийн Челси Крессентэд өчигдөр орой зэвсэглэсэн гурван эрэгтэй нэгэн айлын байшин руу гал нээжээ. Үүний улмаас гэртээ зочныхоо өрөөнд зурагт үзээд сууж байсан ээж, охин хоёр гэмтэж, шархдан эмнэлэгт хүргэгджээ. Цагдаа нарын мэдээлж буйгаар ээж нь хөл болон цээжин тус газраа, харин охин нь хөлөндөө хөнгөн шархадсан байна. Тухайн үед халдлага болсон гэрт ээж, охин хоёроос гадна өөр дөрвөн хүн байсан ч азаар бууны суманд оногдоогүй аж. Гэрчүүдийн яриагаар багтай гурван хар арьст хүн айлын байшин руу гал нээчихээд цайвар өнгийн автомашинд суун зугтсан байна. Лондон хотын цагдаа нар халдлага үйлдэгчдийг гэмт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар харуудын хоорондох зэвсэгт халдлага гэж дүгнэжээ. Одоогоор энэхүү хэрэгт албаныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж