Йерун Дейсселблум Еврогруппын даргаар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Йерун Дейсселблум Еврогруппын даргаар сонгогдов

            Фото: Georges Gobet / AFP
Нидерландын Сангийн сайд Йерун Дейсселблум (Jeroen Dijsselbloem) Еврогрупп гэх евро мөнгө хэрэглэдэг орнуудын Сангийн сайд нараас бүрэлдсэн зөвлөлдөх байгууллагын даргаар сонгогдлоо. Дейсселблум нь энэ тушаалд өрсөлдсөн цорын  ганц нэр дэвшигч байсан тухай Agence France-Presse мэдээлжээ.

Еврогруппын 17 орны 16 нь Дейсселблумыг дэмжсэн байна. Түүний эсрэг санал өгсөн нэг улсыг одоогоор зарлаагүй байгаа юм. Албан бус мэдээллээр тэр нь Испани бололтой.

Еврогруппыг 2005 оноос хойш даргалж байсан Люксембургийн Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Жан-Клод Юнкерийн ажлыг Дейсселблум хүлээж авна. Ноён Юнкерийн тухайд өнгөрсөн зун ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ илэрхийлж байжээ. Өдгөө 46 настай Йерун Дейсселблумын хувьд  хөдөө аж ахуйн салбарын эдийн засагч бөгөөд 2012 оны намар Нидерландын Сангийн сайдаар томилогдсон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж