Дорнодод хуралдаж, Өвөрмонголд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Дорнодод хуралдаж, Өвөрмонголд айлчлав

Монгол Улс Үндсэн хуулиараа Улаанбаатар гэсэн ганцхан хоттой ч хуучин хотын статустай байсан 33 сум бий. Тэднийг нэгтгэсэн хотуудын холбоо ч гэж одоо байдаг. Дээрх томоохон сумдаас 14 сумын дарга “Хотын хөгжлийн алсын чиг хандлага” сэдвээр Дорнод аймгийн төв Чойбалсанд хоёр хоног семинар хийсэн байна.

Семинараа дуусгасан дарга нар хил залгаа Өвөрмонголд айлчлахаар явцгаажээ. Тэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны төв Алтан-Эмээлд зочилж байна. Дорнод аймгийн төв Чойбалсан сумын Засаг дарга Ж. Энхцэцэг, Монгол Улсын хотуудын холбооны дарга Ш.Цэрэндулам нарын 54 хүн хотын ногоон байгууламжийн талаар туршлага судлахаар Шинэ Барга баруун хошуу, Манжуур хотод айлчилж байгаа юм байна.  

                                Д.ОЮУН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж