“Шидтэнгүүд” шийтгүүллээ | News.MN

“Шидтэнгүүд” шийтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Шидтэнгүүд” шийтгүүллээ

“Орландо Мэжик” багийн лидер Двайт Ховард 18 дахь техникийн алдаагаа авснаар  нэг тоглолт өнжих шийтгэл хүлээжээ. Мөн түүний багийн анд Квинтин Ричардсон “Шарлотт Бобкэтс”-ийн Жералд Хендерсоны нүүр рүү түлхсэнийхээ “шанд” хоёр тоглолтод оролцох эрхээ хасуулсан байна. NBA-ын дүрмийн дагуу дасгалжуулагч болон тоглогчид 16 техникийн алдааны дараагийн хоёр техникийн алдаа тутамдаа нэг тоглолт автоматаар өнжих ёстой. Харин холын зайн мэргэн бууч, ахмад туршлагатай Ричардсон “Шарлотт”-ын шинэ лидер болоод байгаа Хендерсонтой дөрөвдүгээр үед маргалдан нүүр рүү нь түлхсэний улмаас ийнхүү шийтгүүлжээ. Тус тоглолтод Орландогийн баг 111:102 харьцаагаар хосон байна. Гол тоглогчид нь эзгүйд “Мэжик” дорнод бүсийг тэргүүлэгч “Чикаго”-той даваа гаригт тоглох юм.

Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.terguun.net 2011-04-08 203.169.52.117

Помогите Нам 2 Хуваарьгүй нислэг МУСК үзээрэй

Avatar

www.terguun.net 2011-04-08 203.169.52.117

Помогите Нам 2 Хуваарьгүй нислэг МУСК үзээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж