
“Орландо Мэжик” багийн лидер Двайт Ховард 18 дахь техникийн алдаагаа авснаар нэг тоглолт өнжих шийтгэл хүлээжээ. Мөн түүний багийн анд Квинтин Ричардсон “Шарлотт Бобкэтс”-ийн Жералд Хендерсоны нүүр рүү түлхсэнийхээ “шанд” хоёр тоглолтод оролцох эрхээ хасуулсан байна. NBA-ын дүрмийн дагуу дасгалжуулагч болон тоглогчид 16 техникийн алдааны дараагийн хоёр техникийн алдаа тутамдаа нэг тоглолт автоматаар өнжих ёстой. Харин холын зайн мэргэн бууч, ахмад туршлагатай Ричардсон “Шарлотт”-ын шинэ лидер болоод байгаа Хендерсонтой дөрөвдүгээр үед маргалдан нүүр рүү нь түлхсэний улмаас ийнхүү шийтгүүлжээ. Тус тоглолтод Орландогийн баг 111:102 харьцаагаар хосон байна. Гол тоглогчид нь эзгүйд “Мэжик” дорнод бүсийг тэргүүлэгч “Чикаго”-той даваа гаригт тоглох юм.
Score Studio