
Сар шиний баяр ойртож иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэгдүгээр сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд 39-р сургууль сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төв хоорондын замын хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгосон байна. Ингэснээр М:28 буюу “Зам гүүрийн авто бааз-Бөмбөгөр-Вокзал”, М:33 буюу “Зам гүүрийн авто бааз-Ард-Зайсан”, М:36 буюу “Зам гүүрийн авто бааз-3,4 хороолол-Өнөр хороолол”, М:42 буюу “Улиастай-Сансар-зам гүүрийн авто бааз” гэсэн дөрвөн чиглэлийн автобуснууд 39-р сургууль сургуулийн уулзвар, Нарантуул-2 худалдааны төвын уулзвар хооронд “урдаас-хойшоо” чиглэлээр, буцахдаа буюу “хойноос-урагшаа” чиглэлдээ “Нарантуул-2” худалдааны төвийн уулзвараас далангийн замаар 32-ын тойргийн зам хүрч тус, тусын үндсэн чиглэлээр явах зохицуулалт хийжээ.

Т.ДАРХАН