
Хятадын Синьхуа агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын дарга Ху Жиньтао ВRIС-ийн орнуудын удирдагчдын гуравдугаар уулзалтад оролцсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын зэрэг гадаадын долоон орны удирдагчдын хамт чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцохоор болжээ.
Одоогийн байдлаар 40 гаруй улс орон, бүс нутгийн 1400 гаруй төлөөлөгч чуулгад оролцохоо илэрхийлээд буй аж. Үүнээс Азийн орнуудын Засгийн газрын 300 гаруй төлөөлөгч, бие даасан аж ахуйн нэгжийн 1100 шахам төлөөлөгч Боаогийн чууланд оролцохоо илэрхийлжээ.
Д.ОЮУН