
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр 2013 онд ажилгүйчүүдийн тоо 5,1 саяар нэмэгдэж, 202 саяд хүрэх ба 2014 онд дахин гурван саяар нэмэгдэх гэнэ. Харин өнгөрсөн 2012 онд өмнөх жилтэй харьцуулахад ажилгүйчүүдийн тоо 4,2 саяар өсч, 197 саяд хүрчээ. Хэрэв ОУХБ-ын дээрх таамаглал бодитоор биелбэл ажилгүйдлийн төвшин дэлхийн түүхэнд рекорд тогтоох гэнэ.
Дэлхийн хэмжээнд ийнхүү ажилгүйдлийн төвшин нэмэгдэж буй нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, уналттай холбоотой гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад ажилгүйдлийн төвшин өндөр байгаа аж. Түүнчлэн нийт ажилгүйчүүдийн дунд урт хугацаанд ажил эрхлэхгүй байх нь нийтлэг үзэгдэл гэнэ.
Э.АНХТУЯА