
мужийн Колорадо-Спрингс хотноо жил бүр болдог олимп, дэлхийн аварга Д.Шульцийн дурсгалд
зориулсан уламжлалт олон улсын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн
тодорч, түрүүч нь АНУ руу мордлоо.
Нэгдүгээр сарын
31-нээс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд Колорадо-Спрингс хот дахь АНУ-ын
Олимпийн бэлтгэлийн төвд болох
ХV тэмцээнд оролцохоор үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Цэрэнбаатарын Цогтбаяр, спортын мастер Содномдашийн Батболд
/”Гацуурт-Олимп” клуб, 55 кг/, спортын мастер Батболдын Номин /”Гацуурт-Олимп”
клуб, 55 кг/, спортын мастер Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо, 60 кг/
олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, 66
кг/ тэрчлэн эмэгтэй 67-ийн жинд барилдах олон улсын хэмжээний мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар”
спорт хороо/ нар АНУ–ыг
зорьсон байна. Тэдний араас “Женко” клубын дасгалжуулагч Сүхбаатарын Мөнхсүх, олон
улсын шүүгч Хадхүүгийн Ганболд нар явах юм байна.
АНУ-ын алдарт бөх
Дейв Шульц 1996 онд нас барсны дараа түүний гэргий Нэнси Шульц, дотнын анд
найзууд болон АНУ-ын Бөхийн төрлүүдийн холбоо хамтран нэрт бөхийн дурсгалыг
мөнхжүүлэх зорилгоор түүний нэрэмжит дурсгалын тэмцээн явуулах болсон ажээ.
Олимп, дэлхийн
аварга Д.Шульцийн дурсгалд зориулсан олон улсын тэмцээнд манай бөхчүүд 2008
оноос эхлэн оролцож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 2008 онд Гавьяат тамирчин
Баяраагийн Наранбаатар, 2011 онд олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын
Наранчимэг нар алтан медаль хүртэж байсан юм.
АНУ-ын алдарт бөх Дейв Лесле Шульц /1959-1996/
нь Калифорни мужийн Пало Алто хотод төрж, дунд сургуульд байхдаа чөлөөт бөхийн
спортоор хичээллэн, 1977 онд хотынхоо болон мужийн аварга болж, улмаар Оклахамо
мужийн их сургуульд суралцаж байхдаа анх удаа үндэсний аварга цол хүртэж
байжээ. Тэрбээр 1982 онд бага ДАШТ гэгддэг байсан Гүржийн Тбилиси хотод болдог
олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр бөхийн гайхамшигт замналаа эхэлжээ.
олимпийн наадамд түрүүлж ДАШТ-нээс зургаан медаль түүний дотор алт /1983/, 3
мөнгө /1985, 1987, 1993/, 2 хүрэл /1982, 1986/ медаль, дэлхийн цомын төлөө
тэмцээнд 5 алт /1980, 1982, 1985, 1994, 1995/, Пан Америкийн наадамд хошой алт /1977 онд сонгомол,
1987 онд чөлөөт бөхөөр/ авч АНУ-ын аварга цолыг чөлөөт бөхөөр 8 удаа, сонгомол
барилдаанаар 2 удаа нийт 10 удаа хүртжээ. Тэрээр Тбилисийн тэмцээнд хошой алтан
медаль /1984, 1991/ авсан АНУ-ын цорын ганц бөх ажээ.
Түүний төрсөн Марк Шульц мөн /1960 онд төрсөн/ 1984 онд Лос-Анжелес хотод болсон Зуны олимпийн наадамд түрүүлж, дэлхийн хошой аварга / 1985, 1987/ болж байсан билээ.