Хятадын төмрийн хүдрийн эрэлт эрчимтэй өсөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Хятадын төмрийн хүдрийн эрэлт эрчимтэй өсөхгүй

Энэ жил Хятадын төмрийн хүдрийн
импорт 50 сая тонноор өсч, 800 сая тоннд хүр
эх төлөвтэй байгаа тухай Шанхайн
тээврийн биржийн менежер Ванг Лан мэдэгджээ. Шинжээчид энэ жил Хятадын
эдийн засаг төдийлөн сайжрахгүй учир гангийн үйлдвэрлэл ч өсөхгүй гэж үзэж
байна. Хятадын Статистикийн газрын мэдэгдэж буйгаар өнгөрсөн 2012 онд тус улс
744 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Мөн 716.5 сая тонн төмөр үйлдвэрлэсэн
нь өмнөх 2011 оныхоосоо 3.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин энэ жил Хятадын
төмрийн хүдрийн дотоодын олборлолт 20 хувиар буурах төлөвтэй бөгөөд олборлолтын
бууралтыг импортоор нөхөх нь тодорхой байгаа юм.

Хятадын хувьд энэ жил эдийн засгийн
өсөлт нь 8 хувиас илүү байх төлөвтэй байгаа ч Европын өрийн хямрал тус улсын
хувьд асуудал хэвээр байна. Хятадын гангийн үйлдвэрлэл төдийлөн эрчимжихгүй
байх төлөв нь төмрийн хүдэр төдийгүй коксжих нүүрсний үнийг ч барьж буй. Одоогийн
байдлаар дэлхийн зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 145 ам.доллар байгаа бол
коксжих нүүрсний үнэ 161-168 ам.доллар/тоннын үнэтэй байна.

Б.Төгс

                                                                                                      
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж