Ли На хагас шигшээгийн эхний эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Ли На хагас шигшээгийн эхний эрхийг авлаа

“Австралийн нээлттэй тэмцээн”-ий ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ наймын тоглолтууд эхлээд байна. Тус тэмцээний зургаад эрэмбэлэгдсэн Хятадын Ли На дөрөвт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньскаг 7:5, 6:3-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд шалгарах эхний эрхийг авлаа. 2011 онд тус тэмцээний шигшээд шалгарч, улмаар “Францын нээлттэй тэмцээн”-нд түрүүлсэн түүний хувьд өнгөрсөн жилийн “Их дуулга”-уудад дөрөвдүгээр тойргоос хэтрээгүй байсан. Азийн тэргүүн теннисчин Ли На энэ жилийг өнгөтэй эхэлж байна. Тэрбээр хагас шигшээд тус тэмцээний хоёрт эрэмбэтэй ОХУ-ын Мария Шарапова, Макарова нарын хэн хожсонтой нь өрсөлдөх билээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж