Жиу-жицу бөхийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Жиу-жицу бөхийн УАШТ эхэллээ

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Жиу-жицу бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд өнөөдөр эхэлж байна.  Эрэгтэй -62 кг, 68 кг, -76 кг, -88 кг, +88 кг, эмэгтэй -56 кг, -64 кг, +64 кг жинд өрсөлдөж, шалгарсан баг тамирчид АНУ-д зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
 
Тэмцээнийг МЖЖБХ-оос томилогдсон шүүгчид IJJF-аас батлагдсан олон улсын дүрмийн дагуу шүүн явуулж байна. 14.00 цагийн тэмцээний нээлтийн ажиллагаа болно.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж