Холбооны сонгуулийн өмнөх бэлтгэл

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Холбооны сонгуулийн өмнөх бэлтгэл

Германы Доод Саксонийн сонгууль улс төрийн хүрээнд адал явдал дүүрэн өнгөрлөө. Санал хураалтын дүн гарах хүртэл байдал хэрхэх нь тодорхойгүй байсан ч эцсийн дүндээ социал демократууд болон ногоонтнуудын эвсэл ялалт байгуулсан нь ХБНГУ-ын канцлерийн байр суурийг сулрууллаа.

Германд өнгөрсөн ням гарит болсон Доод Саксонийн сонгуулийн үйл явц, үр дүн нийгмийн судлаачид болоод улс төрийн шинжээчдийн таамаг дүгнэлтээс эрс зөрүүтэй гарав. Тухайлбал, санал тоолох явц улс төрийн хүрээнд өрнүүн байна гэдгийг, Германы чөлөөт ардчилсан нам (ГЧАН)-ын либералууд бараг 10 хувийн санал авна гэж хэн ч төсөөлсөнгүй.

Сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулгаар ГЧАН хамгийн бага чансаатай байсан бөгөөд парламентийн босго болох таван хувийг давж чадахгүй хэмээн дүгнэж байсан юм.

Тактикийн алхам

Доод Саксоны либералууд амжилтаа тэмдэглэж байгаа нь

ГЧАН-ын улс төрийн хүрээний ахлах холбоотнууд гэгдэх Христийн ардчиллынхны зүгээс намын жагсаалтын хоёр дахь саналаа ГЧАН-ын төлөө өгөхийг уриалсан нь том дэмжлэг болжээ. Үүний дүнд л тэд 10 хувийн санал авч чадсан юм. Иймэрхүү тактикийн алхам хэзээд байсан, гэхдээ үр дүнд нь Христийн ардчилагчид өөрсдөө 6,5 хувийн саналаа алджээ.

Энэ хоёр намын эвсэл Доод Саксонид 46 орчим хувийн санал авсан байв. Эхний дүнгээр мөн л төдий тооны саналыг  социал демократууд, ногоонтны эвсэл авсан байна. Үлдсэн саналууд нь таван хувийн босго алхаж чадаагүй жижиг намуудад хуваагджээ.  Ганноверт депутатуудтай байсан хуучин коммунистууд ч энэ удаа урагшилсангүй.

Санал хураалтын эцсийн дүн гарах хүртэл үр дүн тодорхой бус байв. Тооллого дууссаны дараа Ганноверийн удирдлагууд солигдох нь ойлгомжтой болжээ. Тус нутгийн өмнөх ерөнхий сайд, Христийн ардчилагч Дэвид Макалистер (David McAlister)  өөрийн суудлаа социал демократ, Ганновер хотын захирагч Штефан Вайльд (Stephan Weil) өгөхөөр болов. Вайль орон нутгийн ландтагт нэг хувийн санал илүү “ногоонтнуудтай” нийлэн эвсэлдсэн өөрийн намын эвслийг толгойлох болно.

Ерөнхий сургуулилт

Доод Саксоны ерөнхий сайд болох Штефан Вайль

Доод Саксоны парламентын сонгуулийг нийт холбооны ирээдүйн сонгуулийн бэлтгэл боллоо гэж ажиглагчид тэмдэглэв. Учир нь Доод Саксоны нутаг орон ХБНГУ-д хамгийн том мужуудын нэг бөгөөд тэнд германчуудын аравны нэг нь амьдарч байна. Хоёрдугаарт, Доод Саксоны нутаг орны ландтагийн намын бүтэц нь бундестагийн бараг бүтэн хувилбар боллоо. Эцэст нь, Доод Саксоны сонгууль нь ирэх есдүгээр сарын бүх нийтийн сонгуулийн кампанийн эхлэлтэй зэрэгцэв.
Өөрсдийн бүс нутгийн намуудынхнаа идэвхтэй дэмжин Берлинээс канцлер Ангела Меркель, түүний социал демократ өрсөлдөгч Пер Штайнбрюк нар Доод Саксонд ирцгээсэн байв.

Иймээс өнгөрсөн ням гаригийн орон нутгийн сонгууль нь канцлерийн судлаа авч үлдэх гэсэн Меркель, тэр суудлыг нь байлдан дагуулах хүсэлтэй Штайнбрюк нарын чансааны үзүүлэлт болсноороо онцлогтой.

Канцлерт нэр дэвшигчдийн чансаа

Одоогоор тэдний хоорондын чансааны ялгаа  асар их. Нийгэм судлалын Forsa хүрээлэнгийн санал асуулгаас харахад канцлерийн шууд сонгууль явуулбал Меркелийн төлөө сонгогчдын 59 хувь, түүнтэй өрсөлдөгчийн төлөө дөнгөж 18 хувь нь санал өгөхөөр байгаа юм.

Гэхдээ Германд нэр дэвшигчдийн хувийн чансаа чухал биш байдаг. Тэгсэн ч Доод Саксоны сонгуулиар бүхнийг хэмжиж болохгүй нь ойлгомжтой. Бүх холбооны төвшинд Зүүний намууд нь холбооны баруун нутгийнхаас өөр үүрэг гүйцэтгэдэг. Зүүний намууд нь Хойд Рейн-Вестфали, Шлезвиг-Гольштейн, Доод Саксоны ландтагуудад ялагдал хүлээсэн нь ерөнхий дүр зургийг бүтээхгүй. Зүүнийхэн нь бүс нутгийн хүчтэй нам ба хуучин Зүүн Германд ихээхэн дэмжлэгтэй. Тэндээс л тэд холбооны парламентад суудлаа авч чаддаг.

Намын хоёр дахь саналыг ГЧАХ-нд өгүүлсэн тактикийн алхмаа нийт хүлбооны хүрээнд эрх баригчид хийж магадгүй юм. Хэрэв либералууд есдүгээр сард бундестагт орох боломж муутай бол Меркель өөрийн намын саналыг зээлдүүлж болох талтай байна.  Хамтрагчдаа хэтэрхий их “боломж өгөх”  саяын сонгуулийн эрсдэл тэр үед ч бас гарч магадгүй.

Ангела Меркелийн асуудлууд

Ганноверт  засаг солигдсон нь холбооны нутаг орны нөлөө бүхий төлөөлөл болох бундесратад хүчний харьцааг өөрчилж байна. Тэнд социал демократууд ногоонтнуудынхаа хамт олонх болж байна. Тэд одоо Германы улс төрийн үйл явдалд хориг тавьж, бундесратаараа дамжуулан өөрсдийн хуулийн санаачлагыг гаргах боломжтой болов. Энэ нь Холбооны Засгийн газрын ажиллагааг хүндрүүлэх болно.

Немцийн социал демократууд ба “ногоонтнууд” энэ сонгуульд сэтгэл хангалуун үлдэж, ирэх есдүгээр сарын сонгуульд ялна гэсэн найдлагатай боллоо.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж