Шатсан машинаас гарсан тоосгыг шинжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Шатсан машинаас гарсан тоосгыг шинжилж байна

Дорнод аймгаас ирж сар шинийн бэлтгэлээ хийгээд нутаг буцах гэж байсан 55 настай М.Баярцогт сураггүй алга болоод долоо хонож байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр “Машин дотроос учир битүүлэг тоосго гарч ирсэн. Тоосгонд цусны толбо байгаа эсэхийг шинжилж байгаа. Одоогоор машин гадны нөлөөллөөс болж шатсан гэдгийг тогтоосон” гэв.

Энэхүү хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шалгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж