
Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлөөс "Сайншанд салхин парк" ХХК-д салхин парк барих тусгай зөвшөөрлийг олгосон байна. Салхин паркийн суурилагдсан хүчин чадал нь 52 МВт бөгөөд жилд 171.6 сая.кВтц цахилгаан эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх гэнэ. Салхин парк нь Дорноговь аймгийн төвөөс 15 км зайд, Сайншанд сумын нутагт "Улаан толгойн хөндий" гэдэг газар байрлах бөгөөд Төвийн эрчим хүчний системд холбогдон ажиллах аж.
Ж.ГЭГЭЭ