Өлсгөлөн зарлах байсан гэрийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Өлсгөлөн зарлах байсан гэрийг хураажээ

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын өлсгөлөн зарлахаар бэлдээд байсан гэр, эд юмс, албан бичиг зэргийг өнгөрсөн шөнийн 23.00 цагийн үед цагдаагийн алба хаагчид хураан авчээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 40 орчим алба хаагчид ТТАХНЭ-ийн эмч нарын өлсгөлөн зарлахаар зэхэж байсан бүх зүйлсийг хураан авч одсон байна. Түүгээр ч зогсохгүй Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Нарантуяаг ямар нэгэн өлсгөлөн зарлах үйлдэл хийвэл баривчлана гэдгийг сануулсан байна” гэв. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж