
Сургалтаар оуюны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, тусгай хэрэгцээ шаардлагын талаар үйлчилгээ үзүүлэгчид болон олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх хандлагыг өөрчлөх, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар ажиллаж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, зорилгоор зохион байгуулагдлаа.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамддаг асуудлууд, тэдэнд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний асуудлаар тусгайлан судалж, тэдэнд зориулсан гарын авлага, зөвлөмж, “Бага насны хүүхдийн хөгжил” ном, хүүхдийн хөгжлийг үнэлэх үзүүлэлт бүхий плакатыг оролцогчдод танилцуулан түгээж, харилцан санал солилцлоо гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.