Айл ухдаг эмэгтэйг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Айл ухдаг эмэгтэйг саатуулжээ

Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт өнгөрсөн сард хэд хэдэн айлын цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэлийг нь хулгайлсан хэрэг удаа дараа гарчээ. Тус дүүргийн Цагдаагийн I  хэлтсийн ажилтнууд нэлээд эрэн сурвалжилсаны дүнд дээрхи хорооны айлуудыг ухсан гэмт этгээд нь 30 орчим насны эмэгтэй хүн байсныг  тогтоосон байна. Сэжигтэн этгээд нь эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд одоогоор таван айлаас хулгай хийснээ хүлээгээд байгаа юм.

Тэрбээр эзэнгүй айлд орж компьютер, зурагт, шарах шүүгээ, алт үнэт эдлэл зэрэг эд зүйлийг авдаг, хэргийг ганцаараа үйлдэж байсан гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж