
“Монгол улсад цөмийн эрчим хүч гаргаж авах нөөц боломж бий. Энэ нөөцдөө тулгуурлан Хойд Азийн цөмийн станцуудыг түлшээр хангах боломжтой гэж тус компанийн дэд захирал Г.Цогтсайхан Сингапурт болсон уул уулхайн хэлэлцүүлгийн үеэр ярьжээ. Тэрбээр Монголд цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг дурьдаад уранын нөөцийг нэг сая тонн хүртэл өсгөх боломжтой гэжээ.
Монгол улс цөмийн эрчим хүчний салбартаа супер орнуудын томоохон хөрөнгө оруулалтыг хүлээж байгаа боловч Орос, Хятад, АНУ зэрэг орнууд энэ салбарыг сонирхож хоорондоо өрсөлдөөд эхэлсэн гэж тэрбээр ярьсан байна. Францын Areva компани Монголд уранын хайгуул хийхээр өнгөрсөн жилийн аравдугаар сард Монголын Засгийн газартай гэрээ байгуулсан талаар (www.areva.com).вэбсайтад бичжээ.
Н.Энх