Зардлыг автотээврийн тарифаар тооцно

Хуучирсан мэдээ: 2013.01.22-нд нийтлэгдсэн

Зардлыг автотээврийн тарифаар тооцно

Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд өвлийн амралтаараа нутагтаа очиж амарвал зардлыг нь төрөөс хариуцах шийдвэрийг 2004 онд гаргаж байжээ. Анх нэг талын зардлыг дааж байсан бол 2011 оноос эхлэн хоёр талын зардлыг олгох болсон. Ингэхдээ зардлыг автотээврийн тарифаар тооцдог юм байна. Оюутнуудын замын зардлын тооцоог Сургалтын төрийн сан хариуцдаг бөгөөд 2007-2010 онд жил бүр 11 мянга гаруй оюутанд 371 сая төгрөгийн замын зардал олгожээ. Хоёр талын зардал даах шийдвэр гарснаар энэхүү зардалд олгох мөнгө 846 сая болтлоо өсчээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж