Намрын чуулганыг ирэх сарын 8-нд завсарлуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг ирэх сарын 8-нд завсарлуулна

УИХ-ын намрын чуулганыг ирэх хоёрдугаар сарын 8-нд завсарлуулахаар төлөвлөжээ. Хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн хоёрдугаар сарын 10-нд завсарлуулахаар заасан ч энэ жилийн хувьд амралтын өдөр таарч буй аж. Тиймээс хоёр хоногоор урагшлуулж 8-нд болгохоор болжээ. Харин намрын чуулган завсарлахаас урьтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдээ батлах шаардлага тулгарч буй тул намын бүлэг болон байнгын хороонд цаг алдалгүй асуудлаа хэлэлцэн УИХ-д оруулж ирэх үүрэг хүлээгээд буй аж. Энэ тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга ээлжит мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж