Шатсан машины эзнийг олоогүй байна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Шатсан машины эзнийг олоогүй байна

Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт энэ сарын 15-нд сураггүй алга болсноос хойш зургаан хоног өнгөрч байна. Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн сурвалжилсны эцэст машиныг алга болсных нь маргааш өглөө нь Улаанчулуутын хогийн цэг дээр бүрэн шатсан байхад нь олсон аж. Шинжээчид машин дэлбэрээгүй, харин гадны нөлөөлөлтэй шатаасан байна гэж дүгнээд байгаа юм.

М.Баярцогтын том хүү Б.Нямдорж “Манай аав энэ сарын 15-ны 21.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон. Гарахдаа 300 орчим мянган төгрөгтэй байсан юм. Аавыг минь барьцаалсан хүн байвал юугаар ч хамаагүй аавыгаа суллахад бэлэн байна” гэж мэдэгдээд байгаа.

Одоогоор түүнийг ар гэрийнхэн болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж