Н.Энхбаярыг II эмнэлэг рүү шилжүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг II эмнэлэг рүү шилжүүлэхгүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Д.Удвал Клиникийн нэгдсэн II эмнэлгийг хорих ангийн харьяа эмнэлэг болгох шийдвэр гаргасантай холбогдуулан тус эмнэлгийг шорон болгох гэж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тиймээс Хууль  зүйн сайд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байгаагаа онцолсон юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас онц, хүнд гэмт хэргээр хорих ял эдэлж  буй өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх эмнэлгийг гаргаж өгөх хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлээд байсан. Харин Эрүүл мэндийн сайд Клиникийн нэгдсэн II эмнэлгийн 50 ортой тасагт онц, онц хүнд гэмт хэргээр ял эдэлж буй эмнэлгийн тусламж нэн даруй авах шаардлагатай 20 өвчтөнд ор гаргаж өгөх нь зүйтэй гэж шийдвэр гаргажээ. Гэвч Клиникийн нэгдсэн II эмнэлгийн удирдлагууд үүнийг боломжгүй хэмээн үзэж байсан ч тус эмнэлгийн хоёр өрөөг ял эдэлж хоригдол эмчлүүлэх зориулалтаар оргон зайлахаас сэргийлэх хамгаалалт бүрдүүлэн тохижуулсан байна.

Энэ өрөөнд өнөөдөр үдээс хойш хоёр өвчтөнг шилжүүлнэ. Гэхдээ олны ярьж байгаачлан МАХН-ын дарга Н.Энхбаяр шилжүүлэхгүй. Учир нь Н.Энхбаярыг тус эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хэмээн зарим эмч нар, Эрүүл мэндийн сайд үзэж байгаа ч эцсийн шийд гараагүй, харин өөр хоёр хоригдлыг шилжүүлэн хэвтүүлнэ гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж