Э.Мөнх-Очир Кувейтэд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир Кувейтэд ажиллаж байна

Монголын буудлага спортын холбоо /МБСХ/-ны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Кувейт улсад болсон Азийн буудлага спортын холбооны /ASF/ Гүйцэтгэх хорооны хуралд оролцов. Тэрбээр 2012 онд Гуанжоу хотноо хуралдсан ASF-ийн хурлаар Тивийн холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.
Азийн буудлага спортын холбооны Ерөнхийлөгч Sheikh Salman Al Sabah хурлыг удирдаж, өнгөрсөн жилийн тайлан, салбар комиссын ажлын илтгэл, “Лондон-2012” олимпийн наадамд Азийн тамирчдын үзүүлсэн амжилт, Иран, Хятадад байгуулсан буудлагын академийн үйл ажиллагаа, холбооноос зохион байгуулсан сургалт, семинарууд, энэ жил зохиогдох наадам, бусад тэмцээнүүд, цаашдын зорилт зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэв. Ази тивийн мэргэн буучид Афин-2004 олимпийн наадмаас 12, Бээжин-2008 олимпод 16 медаль хүртэж байсан бол Лондон-2012 наадамд нийт 20 медалийн эзнээр тодорч, амжилт улам ахиж буйг сайшаан тэмдэглэв.

Монголын буудлага спортын холбооны Ерөнхийлөгч, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, тус холбооны ерөнхийлөгч, олон улсын буудлага спортын холбоо /ISSF/-ны дэд ерөнхийлөгч Sheikh Salman Al Sabah-тай уулзаж, Кувейтийн Засгийн газрын тусламжаар Улаанбаатар хотоос 5 км зайтай Алдар толгойн орчимд баригдах Буудлага спортын төвийн зураг төслийг өргөн барьж, хоёр тал санхүүжилтийн зохицуулах асуудлаар санал солилцов.

Sheikh Salman нь саяхан Кувейтийн Мэдээлэл, спорт, залуучуудын сайдаар тохоон томилогдсон бөгөөд энэ хавар шав тавихаар төлөвлөж буй уг төвийг аль болохоор хурдан хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө өөрийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийнэ гэдгээ илэрхийллээ. Одоогийн буудлага спортын төв нь хуучин Бүгд найрамдах Ардчилсан Герман улсын буцалтгүй тусламжаар 50 гаруй жилийн өмнө баригдсан бөгөөд Монголын буудлагын та мирчин Д.Мөнхбаяр “Барселон-2012”, О.Гүндэгмаа Бээжин-2008 олимпийн наадмын гар бууны төрлөөр хүрэл, мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

 
ОТО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж