
Булгын аймгийн Онцгой комиссийн шийдвэрээр аймгийн Засаг даргын орлогч Н.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд өвөлжилт хүндэрсэн хойд сумдаар ажиллажээ. Тус аймгийн Сэлэнгэ сумын дөрөвдүгээр багийн нутагт Цагаан хөтлийн зам даваа хаагдсан байсны Аврах, гал унтраах 50 дугаар ангиас салааны захирагч, онцгой байдлын дэслэгч Х.Чинзоригоор ахлуулсан 11 албан хаагч ГАЗ-66 автомашинтай ажиллан нээжээ. Зам нээх, цас цэвэрлэх ажилд трактортай 13 иргэн ажилласан байна. Мөн Баянннуур сумын хоёрдугаар баг Ихрийн өвөлжөөнөөс “Молцог элс” гэдэг 30 гаруй км газарт малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлжээ.
Д.ЦЭЦ