Британийн аялагчдын тэмдэглэлийг хөрвүүлэн хэвлэнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Британийн аялагчдын тэмдэглэлийг хөрвүүлэн хэвлэнэ

Монгол Улс, Их Британи, Умард Ирландын
Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн
хүндэтгэлийн хүлээн авалт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд
өнөөдөр боллоо.  Хүлээн авалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд
“Британи Улс өрнөдийн улс гүрнүүдээс хамгийн түрүүнд Монгол Улстай
дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын олон улсын нэр хүндийг
бататган бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн орон юм” хэмээн хэлээд 1911 онд
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Төрт
улсаа сэргээн мандуулснаа дэлхий нийтэд, түүний дотор Британи Улсад
албан ёсоор мэдэгдэж, Хүрээнд Элчин төлөөлөгчөө суулгахыг урьж байсныг
түүхийн эх сурвалжууд өгүүлдэг болохыг онцолсон.

Монгол,
Британийн хооронд 1963 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа
тогтоосон бөгөөд 50 жилийн ойг 2013 оны турш хоёр талдаа тэмдэглэн
өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ойн хүрээнд Монгол, Британийн
харилцааны 100 жилийн түүхийн хоёр боть судалгааны бүтээл гаргах, 19
дүгээр зууны эхээр Монголд зочилсон Британийн аялагчдын тэмдэглэлийг
монгол хэлнээ хөрвүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохиох зэрэг томоохон
арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж