
Дуучин Жастин Бибер өмдөө хагас шувтлан өгзгөө гаргасан зургаа нийтэлжээ. Энэхүү үйлдлээрээ Жастин Бибер өөрт нь байнга төвөг удаж байдаг папараццичид болон хэрэгт дурлагчдыг дооглохыг хүссэн бололтой. Гэхдээ тэрээр уг зургаа удалгүй устгасан бөгөөд түүний менежер Скутер Браун “Twitter”-тээ Жастин Биберийн үйлдлийг гэмгүй дүрсгүйтэл хэмээн тайлбарласан байна. Хэдийгээр Жастин Бибер зургаа даруй устгасан ч түүний хэдэн мянган шүтэн бишрэгч цахим ертөнцөд энэ зургийн талаар нэлээд шуугиан дэгдээсэн гэнэ.
Б.АНХТУЯА