Англид магистр хамгаалах боломж нээгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Англид магистр хамгаалах боломж нээгджээ

Ихэнх хугацаанд нь Монголдоо суралцаад үргэлжлүүлэн Англид суралцаж магистрын зэрэг хамгаалу болох нэгэн боломжийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулиас олгож байгаа ажээ. Английн Манчестр хотын “NCC Education” боловсролын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Их Британийн бакалавр, магистрын сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Эдийн засгийн сургуульд судалж, сертификат диплом авах боломжтой болжээ. Мэдээлэл ба мэдлэгийн менежмент, олон улсын маркетингийн стратеги, байгууллага ба хүмүүсийг удирдах нь зэрэг сэдвээр хичээллэх уг хөтөлбөр нь нэг жилийн хугацаатай. Хөтөлбөрт хамрагдагсад цааш үргэлжлүүлэн Их Британийн University of Gloucestershire,  University of Northampton, University of Worcester зэрэг сургуулиас сонгон үргэлжлүүлэн суралцана. Суралцахыг хүсэгчдийг энэ сарын 25-ыг хүртэл бүртгэж буй бөгөөд өргөдөл гаргагч нь англи хэлний тодорхой мэдлэгтэй байх учиртай юм. Суралцуулах шийдвэрийг “NCC Education” боловсролын байгууллагаас гаргах ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж