
Халуун хумхаа өвчний улмаас улсын хэмжээнд хоёр хүн амиа алдсан тухай Бразилийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн байна.
Кампу-Гранди хотоос гадна Эспириту Санто мужийн Витория хотод мөн халуун хумхаа өвчин дэгдэж, тус хотод он гарсаар 1500 тохиолдол бүртгэгджээ. Тиймээс Бразилийн Эрүүл мэндийн сайд орон нутгийн удирдлагуудад зааварчилгаа өгч, халуун хумхаа өвчнөөс сэргийлэх хөтөлбөр, арга хэмжээг идэвхжүүлэхийг үүрэгдсэн байна.
Бразилийн Мату-Гросу-ду-Сул мужтай хил залгаа орших Парагвайд мөн халуун хумхаа өвчний улмаас он гарсаар найман хүн амиа алдсан бөгөөд халдвар авсан нийт 8500 гаруй тохиолдол бүртгэгджээ.
Э.АНХТУЯА