Чилийн уурхайчдыг “Оюутолгой”-д ажиллуулах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Чилийн уурхайчдыг “Оюутолгой”-д ажиллуулах санал тавьжээ

Чилийн “El Mercurio” сонинд Чилийн уул  уурхайн инженерүүдийг “Рио Тинто”-гийн хэрэгжүүлж буй “Оюутолгой” төсөл дээр ажиллахаар Монгол руу явахыг уриалсан сурталчилгаа нийтлэгджээ.  Үүний дараа хэдэн зуун банкир, арилжаалагч, уурхайчид  зэсийн хамгийн том уурхайд ажиллахаар нийслэл Сантьягод цугларсан гэнэ. “Рио Тинто”-гийн зэсийн группийн захирал Эндрю Хардинг Чилийн уурхайчдыг уул уурхайн салбарын хамгийн туршлагатай мэргэжилтнүүд гэж үздгээ илэрхийлсэн байна. “Galloway of Sanford” сэтгүүлд бичсэнээр  уул уурхайн салбар энэ жил 135 тэрбум ам.доллараар тоологдох зардал гаргаснаар дээд амжилт тогтоожээ. Сантьягод болсон “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагч, эздийн уулзалтаар “Оюутолгой” төслийн үр шимийг хүртэхэд дор хаяж хэдэн жил шаардлагатай гэж онцолсон байна.  Зэсийн нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцоогдох ордыг ашиглахад туршлагатай инженерүүд дутагдаж байгаа ажээ. Зэсийн үнийн одоогийн өсөлтийг 5-10 жилийн хугацаанд хэрхэн барих вэ гэдэг асуудал зэс үйлдвэрлэгчдийн гол анхаарлын төвд байна. Нэг фунт зэсийн үнэ сүүлийн 18 сарын хугацаанд 2.50-2.60 ам.доллараар өссөн үзүүлэлт гарчээ. Сантьяго  дахь  “Риотинто”-гийн хөрөнгө оруулагчдын уулзалтаас Чилийн уурхайчид сэтгэл хангалуун үлдсэн гэнэ.

Эх сурвалж: financial times
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж