
Өмнөд Солонгосын “Ин А” дээд сургуулийн оюутан Н.Загдсүрэн тус кинонд морин хуураар гурван аяз гоцлон тоглосон байна. Үйл явдлын хэсэг бүрийн онцлогийг харуулсан уянгын болоод чөлөөт хэмнэлийн хөгжмүүдийг гайхалтай тогложээ. Харин аяыг нь тус киноны хөгжмийн найруулагч Ким Те Сон хийжээ. Түүнчлэн Н.Загдсүрэн тэндхийн үндэсний урлагийн сургуулийн оюутнуудад морин хуурь хэрхэн тоглохыг зааж, үндэсний урлагаа сурталчилж явна. Түүнийн шавь гэгдэх залуус морин хуурын бичлэгээ “Youtube” сайтад хэдийнэ байршуулсан байна. Сонирхуулахад, тэрээр Өмнөд Солонгосын үндэсний хөгжмийн “Arisu” хамтлагтай хамтран ажилладаг юм байна.
Н.Загдсүрэнгийн тоглосон аяыг ЭНД дарж сонирхоно уу.
Э.ГАН