
Луу жилийн шилдэг уяачаар “Од” галын гишүүн, МУ-ын Манлай уяач Б.Бат-Өлзий тодорч буй аж. 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, /их насны морь/ арван айраг хүртсэн амжилтаараа ММСУХ-ны шилдэг есөн уяачийн нэгдүгээрт эрэмблэгдсэн тэрээр ийнхүү өнгөрсөн жилийн хамгийн хийморилог эрхэм гэдгээ дахин баталлаа.
Харин шилдэг унаачаар Гансүхийн Сүхбат шалгарчээ. “Од” галын унаач хүү 2012 онд улс, бүсийн наадмаас хоёр түрүү, найман айраг хүртсэн амжилтаараа 32 оноо цуглуулан бусдыгаа хошуучилсан билээ.
Шилдэг галаар өнгөрөгч онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, 13 айраг хүртсэн “Од” галынхан шалгарч буй гэнэ. Манлай уяач Б.Бат-Өлзий, Б.Содномцог, Х.Бат-Эрдэнэ, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр нарын хийморилог эрс чуулсан тус галынханд хөх тэнгэрийн хүчтэн луу хайр хишгээ харамгүй хүртээсэн нь дээрх гурван номинациас харагдах бизээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.