Элтон, Дэвид нар бие даасан агентуудаар дамжуулалгүй, АНУ-ын Калифорни дахь ижил хүйстэн хосуудын хүүхдийг тээх эхчүүдийн төвд хандсанаар 2013 оны нэгдүгээр сарын 11-нд хоёр дахь хүүхдээ угтан авчээ. Үүний тулд тэд ердөө 20 мянган фунт стерлинг төлсөн гэнэ. Анхны хүүгээ тэд мөн л тээгч эхээр төрүүлсэн бөгөөд тухайн үед 17 мянган фунт зарцуулж байжээ.
Тэдний ууган хүү Закари Жексон Левон нь 2010 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн юм. Анхны хүүхдээ төрүүлэхдээ Элтон, Дэвид нар хоёул эр бэлгийн эсээ өгч байсан ч чухам хэнийх нь эсийг тээгч эхийн өндгөн эсэнд суулгасныг тэд одоо ч мэддэггүй гэнэ. Цаашид ч хэнийх нь хүүхэд болохыг тогтоолгохоор ДНК-ийн шинжилгээ хийлгэхгүй гэж тохиролцсон аж.