“Sony” Манхэттен дэх төв байраа зарна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

“Sony” Манхэттен дэх төв байраа зарна

Японы “Sony” корпорацийн АНУ дахь салбарын төв байрыг 1,1 тэрбум ам.доллараар зарах болсон тухай AFP агентлаг мэдээлэв. Манхэттений Мэдисоны өргөн чөлөөнд орших 37 давхар барилгыг “Sony” компани 2002 оноос хойш эзэмшиж байгаа юм. Уг барилгыг “Chetrit Group” гэх Нью-Йоркийн компанийн толгойлсон консорциум худалдан авахаар талууд тохиролцоонд хүрсэн байна. Төлбөрийн өр, татвар зэрэг бүх алдагдлаа нөхөн төлсний дараа “Sony” энэ наймаанаас 770 сая ам.долларын ашиг олох гэнэ. Дээрх мэдээ цацагдсаны дараа Японы компанийн хувьцааны үнэ шууд 12 хувиар нэмэгджээ.

Наймааг ирэх гуравдугаар сард бүрэн эцэслэх бөгөөд цаашид “Sony” гурван жилийн хугацаанд тус байранд түрээсээр үйл ажиллагаа явуулах гэнэ.

Сүүлийн үед санхүүгийн хүндрэлтэй халз тулгараад буй “Sony” бүтцийн өөрчлөлтийн хүрээнд үл хөдлөх хөрөнгөө зарж эхэлжээ. Тус корпораци мөн Токио дахь 27 давхар “Sony City Osaki” барилгаа зарахаар зарласан байна. Тус наймаанаас 1,1 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөжээ. ум доллар олохоор төлөвлөсөн байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж