Ардчилсан намын бүлгийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хурлаар
-Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдөр пүрэв, баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд 

-Засгийн газрын мэдээлэл

-“Малчдын хоршоо” төслийн танилцуулга

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/-ийг тус тус хэлэлцэнэ. Хурлын дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга хэвлэлийнхэнд Д.Эрдэнэбат мэдээлэл өгөх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж