&#34Infiniti&#34 дөрвөн шинэ загвар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

&#34Infiniti&#34 дөрвөн шинэ загвар танилцуулна

Инфинити компани ирэх 4 жилд шинэ
хөдөлгүүр болон хурдны хайрцагтай 4 шинэ загварыг гаргана хэмээн
компанийн СЕО мэдээлсэн байна. Ниссан болон Даймлер AG нар хамтран
ирээдүйд хөдөлгүүрийн тал дээр хамтран ажиллаж, бие биедээ хуваалцах
төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цаашдаа энэ нь шинэ загварууд олноор
гаргахад нь дэмжлэг болох юм.

Шинэ Инфинити-ийн загвар тус авто
үйлдвэрлэгчийн люкс байр суурийг улам бэхжүүлэх бөгөөд хамгийн эхэнд нь
2014 Infiniti Q50 спорт седан загварыг Детройт авто шоуны үеэр
танилцууллаа.

"Бидний алсын хараа их энгийн: Бид одоогоор зах
зээлд Герман брэндүүдтэй өрсөлдөж байна. Цаашдаа бид люкс зах зээлийг
шинэ төвшинд гаргах болно" хэмээжээ.

Шинэ загварууд дотор
кроссовер, седан, өндөр хүчин чадал бүхий загвар байх бөгөөд СЕО-ийн
үзэж буйгаар дэлхийн люкс зах зээлд өсөн дэвжих маш олон боломж, гарц
байгаа гэжээ.

Автохэлп.мн сайт

2014-infiniti-q50-01
2014-infiniti-q50-01
2014-infiniti-q50-01
2014-infiniti-q50-01
2014-infiniti-q50-01

Эх сурвалж: www.autohelp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж