Дакар 2013: Аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Дакар 2013: Аваргууд тодорлоо

Стефан
Петерхансэл Дакар Ралли уралдаанд дараалсан 2 ялалтыг байгуулж, өөрийн
рекордыг шинэчлээд байна. Тэрээр Дакар уралдаанд автомашин болон
мотоциклын төрөлд нийт 11 удаа түрүүлээд байгаа ба автомашины төрөлд 5
удаа ялалт байгуулсан анхны тамирчин болоод байна. Өмнө нь тэрээр
мотоциклын төрөлд 6 удаагийн ялалтыг байгуулаад байгаа билээ. Тэрээр 4
удаагийн ялалтыг байгуулж байсан Ari Vatanen-ийн амжилтыг ийнхүү эвдлээ.

"Ялалт
байгуулсандаа маш их баярлаж байна. Тэмцээнд маш өрсөлдөөнтэй хэцүү
байсан ч дуусгаж чадлаа. Ялалт бидний талд зогслоо" хэмээн тэрээр хэлсэн
байна.

Car winners Stphane Peterhansel and Jean-Paul Cottret
stephane peterhansel
Автомашины ангилалд ялагч Стефан Петерхансэл болон Jean-Paul Cottret

X-raid-ийн тамирчин улмаар өөрийн унасан хөлөг болох Мини Коунтримэн
загварынхаа талаар хэлэхдээ "Өнгөрсөн жилтэй ижил маш төгс байж чадлаа.
Би багийн хамтрагчдаа маш сайн ажилласан гэж хэлмээр байна. Ганц
өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд ч биш бүх зүйлд гар нийллээ. Энэ нь
бидний хувьд анхны механикийн асуудалгүй уралдаан боллоо. Энэ бол
хамгийн шилдэг машин" хэмээн Франц эр хэлсэн байна.

Энэ жил Петерхансэл
47 настай бөгөөд сүүлийн 2 уралдаанд Мини автомашинаар, өмнөх 3
уралдаанд Мицубишигээр оролцож ялалт байгуулж байсан байна, харин
мотоциклын төрөлд 1991 онд анхны ялалтыг байгуулж байсан байна.

Франц эр Стефан Петерхансэл
Дакар Ралли уралдаанд 11 дэх ялалтаа байгууллаа. Хэдийгээр хамгийн
сүүлийн шатны уралдаанд 10-р байрт орсон ч нийлбэр цагаар түрүүлсэн юм.
Дакар уралдаанд түрүүлсэн тэрээр өрсөлдөгч 2-р байрны тамирчнаас 40
минутын өмнө нийлбэр цагаар явж байсан бөгөөд Чилийн Сантиаго хотод
тэмцээн бариалсан юм.

Car second place Giniel de VilliersLeonid Novitsky
2-р байрт орсон Giniel de Villiers3-р байрт Leonid Novitskiy
Nani Roma1cars
4-р байрт Nani RomaНийлбэр оноог эндээс үзнэ үү…

X-Raid Mini-ийн тамирчин ийнхүү 2013 оны уралдаанд аваргаллаа. Мөн Red Bull Buggie-ийн тамирчид Карлос Сайнз, Нассер Аль-Аттияхгүй
шагналын тавцан байв. X-Raid багийн хувьд энэ жил маш амжилттай уралдаж
эхний 5 байрын 4-ийг нь өөрийн болгож харин 2-р байрыг Тоёота багийн
тамирчин Жиниел ди Виллиэрс хүртэж, 3-р байрт Леонид Новицки, 4-р байрт
Нани Рома нар шалгарлаа.

5-р байрт X-Raid багт данстай БМВ-ийн Орландо Терранова шалгарсан бөгөөд төгсгөлийн үеийн уралдаанд 2-р байрт Нани Ромагийн хойноос орсон билээ.

Orlando_Terranova_and_Paulo_Fiuza
5-р байрт Orlando Terranova ба Paulo Fiuza

Өнгөрсөн хагас сайн өдөр Францын тамирчин, мотоциклын төрөлд уралдсан Cyril Despres
төрөлдөө аваргаллаа. Тэрээр мотоциклын төрөлд 5 дах удаагаа уралдаж
дараалан 2 ялалтыг ийнхүү байгуулж байгаа ба амжилтаараа Петерхансэлийн 6
удаагийн ялалтын хойноос явж байна.
Despes-ийн
хувьд энэ жил болон өнгөрсөн жилүүд маш ивээл жил нь байж чадлаа.
Испанийн 3 удаагийн аварга Марк Кома энэ жил мөрний гэмтлээс болж
тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд энэ нь түүнд боломжийг илүү ихэсгэж
өгсөн юм. Өнгөрсөн 7 хоногийн мягмар гаригт түүний хөдөлгүүрт гэмтэл
гарсан асуудлыг эс тооцвол амжилттай уралдлаа.

5 Dakar titles
Мотоциклын төрөлд Cyril Despres ялагч боллоо.
Bike winner Cyril Despres
Bike winner Cyril Despres and second place Ruben Faria
Тэргүүн байрт орсон Cyril Despres, 2-р байрт орсон Рубен Фариа нар
Bike winner Cyril Despres and second place Ruben Faria1
ike winner Cyril Despres and second place Ruben Faria with Francisco Lopez
1-2-3 байрт шалгарсан Дэпри, Фариа, Лопэц нар
2bike

Нийлбэр цагаар Despres
багийн хамтрагч Фариа-аас 10 минут 43 секундын урд явж байсан бол 3-р
байрт Чилийн Франчиско Лопэц 18 минут 48 секундын хоцролттой оржээ.
Түүний хувьд Дакар уралдаанд түрүүлсэндээ маш баяртай байгаа ба үүнээс
илүү жаргал авчрах зүйл түүнд алга байна.

duard Nikolaev, winner of the Dakar
Ачааны автомашины төрөлд Эдвард Николаев-ийн баг түрүүллээ.
Kamaz team celebrates with Truck winner Eduard Nikolaev
Hat Trick for Kamaz!
Truck winner Eduard Nikolaev
Truck winners Eduard Nikolaev, Sergey Savostin, Vladimir Rybakov
1-2-3 байрт шалгарсан Эдвард Николаев, Аярат Мардев, Андрэй Каргино
3quad

Ачааны автомашины төрөлд эхний 1-2-3 байрыг Камаз-ийн Эдвард Николаев, Аярат Мардев, Андрэй Каргинов нар эзэлсэн бол 4 дугуйт мотоциклын төрөлд Аргентиний тамирчин Маркос Патронелли түрүүллээ.

marcos patronelli
4 дугуйт мотоциклын төрөлд Маркос Патронелли аваргаллаа.
Quad winner Marcos Patronelli
4truck

Эх сурвалж: www.autohelp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж