
Хувьдаа галт зэвсэгтэй байх сонирхолтой хүмүүс Америк даяар эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэд галт зэвсгийн салбарт тавих хяналтаа зөөлрүүлж, энэ арга хэмжээнээс татгалзахыг эрх баригчдаас шаардаж буй юм. Жагсаал зохион байгуулагчид нь олон нийтийн сүлжээгээр өргөн цар хүрээтэй “реклам” явуулжээ. Ингээд олон мянган хүнийг хамарсан жагсаал АНУ-ын хотуудад болж байна.
Зэвсэгт тавих хязгаарлалтыг эсэргүүцсэн хүмүүс Конгрессийн байрны орчим жагсч, Нью-Йорк хотод 2000 орчим хүн, Өмнөд Дакота, Техас мужуудад олон хүнийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ болов. Тэд “Зэвсэглэсэн нийгэм бол хүмүүжсэн нийгэм”, “Хоёр дахь засварыг бурхнаас заяасан юм” гэх зэргийн уриа барьсан байв. Аризона, Ореганд эсэргүүцэгчид буу үүрэн жагсчээ. Саяхан аллага болсон Коннектикут мужид гэхэд л мянгаад хүн зэвсэгт хязгаарлалт тавихгүй байхыг хүсэн жагсчээ.