
Тэрээр намын гишүүддээ хандан “Олон нийтийн санаа бодлыг илэрхийлсэн зургийг та бүхэн харж байна. Бид бүхэн нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Биднийг юу ч хийж бүтээсэн муу хэлдэг хүмүүс бий. Өнгөрсөн удаад бид нийт сонгогчдын 50-иас илүү хувийн саналыг авч гарч ирсэн. Үлдэж буй 40 орчим хувь нь биднийг дэмжээгүй гэсэн үг. Бид үр бүтээлтэй зүйл хийж чадахгүй бол тэдгээр 40 гаруй хувийн эзлэх хувь нэмэгдэнэ. Иймд ажлаа сайн хийцгээе. Хийсэн зүйлээ ойлгуулахдаа ч анхаарья” гэв. З.Энхболдын илтгэл ийм “богино” байсан ч намын даргынхаа “урт” илтгэлээс ч илүүтэй алга ташилтаар шагнуулах нь тэр. Урт богинодоо биш, утга агуулга чухал гэдэг энэ шүү дээ.
Б.МАНД