гөрсөн долоо хоногт 15 болсныг орон нутгийн хэвлэлээр өгүүлж байна. Нийслэлд есөн хүн амиа алдсан гэх мэдээ эхлээд гараад байсан юм. Мөн нийслэлийн дагуул хот Богорт үер болон газрын нуралтын улмаас өөр найман хүн амиа алджээ.
Байгалийн гамшгийн үр дагавартай тэмцэх үндэсний албаны (BNPB) мэдээгээр Индонезид болж байгаа үерийн улмаас Жакарта хотын 250 мянга орчим хүн хэлмэгдлээ. Нийт 20-иод мянган хүн орон гэргүй болсноос гадна ханиад томуу, арьсны өвчин дэлгэрч байна. Одоогоор 10 мянга орчим хүн халдварт өвчнөөр өвчлөөд байгаа тухай мэдээлж байна. Нийтдээ усанд 97 мянган байр байшин автсан бөгөөд Жакарта хотын нутаг дэвсгэрийн найман хувь болох 41 квадрат километр талбай живээд байна.
231 кв.км талбайг живүүлэн 80- хүний аминд хүрсэн 2007 оны Жакартагийн үерээс энэ удаагийн хохирол бага байгаа гэж BNPB албаны төлөөлөгч Сутопо Пурво (Sutopo Purwo) хэлжээ. Гэхдээ энэ бол эхний гурав хоногийн мэдээлэл. Үер хоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг гэж тэрээр онцолжээ. Амралтын өдрүүдэд Жакарта хотод 50 мм-ийн тундас унана. Үерийн эхний өдөр 100 мм-ийн тундас унажээ. Үер хамгаалалтын далангийн 50 метрийн хэсгийг сэтэлсэн бөгөөд даланга одоо хүртэл сэргээн засч чадаагүй байна.