“Монкор-Интернэшнл” барилгын ажлыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

“Монкор-Интернэшнл” барилгын ажлыг зогсоожээ

Нийслэл хотын хэмжээнд тулгамдаж байгаа олон асуудлын нэг эмх замбараагүй барилгажилт буюу хот төлөвлөлт юм. Нийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих явдал ихээр газар авсан. Хотын захиргаа болон дүүргийн удирдлагууд зөвшөөрөлгүй барилгын асуудалтай тэмцэж эхлээд буй. Тэгвэл Баянзүрх дүүргийн шинэ Засаг даргын шийдвэрээр Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр “Шинэ сонголт” хүнсний дэлгүүрийн урд талд “Монкор-Интернэшнл” ХХК-ийн захиалгаар барьж буй загварын барилгын үйл ажиллагаанд шалгалт хийж, түр хугацаагаар зогсоох тухай акт үйлдэж мэдэгдсэн байна. Гэвч улсын байцаагчийн актыг зөрчиж барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Цагдаагийн байгууллага хамтран энэ сарын 16-ны өдөр хамтарсан шалгалт хийж барилга угсралтын үйл ажиллагааг зогсоожээ.

Мөн  дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бусаар барилга байгууламж барихгүй байх, барьсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж