Рахуль Ганди намын дэд тэргүүн болов

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Рахуль Ганди намын дэд тэргүүн болов

Жайпур хотноо хоёр өдөр болсон Үндэсний конгресс намын ажлын товчооны Гандийг намын хоёр дахь даргаар томилох санаачлагыг Батлан хамгаалах яамны сайд  А.К. Энтони дэвшүүлсэн байна.

Энэтхэгийн эрх баригч Энэтхэгийн үндэсний конгресс (ЭҮК) намын лидер Сони Гандийн хүү Рахуль Гандийг бямба гаригт уг намын дэд ерөнхийлөгчөөр албан ёсоор сонголоо. “Надад ихээхэн туршлага байгаа. Энэ бол агуу нам. Бид энэ улс орныг өөрчилж чадна” гэж Рахуль Ганди хэлснийг  NDTV телевиз дамжууллаа.
Намын ажлын товчооны Жайпур хотноо хоёр өдөр болсон. Рахуль Гандийг намын хоёр дахь даргаар томилох санаачлагыг Батлан хамгаалах яамны сайд  А.К. Энтони дэвшүүлсэн байв. ЭҮК дэд ерөнхийлөгчөөрөө 41 настай  Рахулийг сонгон энэтхэг залуу хүмүүсийг намдаа татах эрмэлзлэлтэй байгаагаа харуулав. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Дели хотын автобусанд оюутан эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн хэрэг гарснаас хойш залуус засаглалаас холдож байна хэмээн шинжээчид тэмдэглэж буй билээ.

Рахуль Ганди нь Энэтхэгийн зургаа дахь ерөнхий сайд агсан Ражив Ганди, ЭҮК намын өнөөгийн лидер Сони Ганди нарын хүү юм. Мөн Индира гандийн ач нь билээ. Рахуль улс төрд 2004 оноос хойш орж ирсэн ба 2007 оноос хойш намын Бүх  Энэтхэгийн товчоо гэсэн удирдах аппаратыг нь толгойлж иржээ. Мөн тэрээр намын залуучуудын жигүүрийг удирдаж байсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж