Пакистан Афганы бүх талибуудыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Пакистан Афганы бүх талибуудыг чөлөөлнө

Фото: Akhtar Soomro / Reuters
    
“Талибан” хөдөлгөөнийхөн хэмээн шоронд хоригдсон бүх афган хоригдлуудыг чөлөөлөхөөр Пакистаны эрх баригчид шийдээд байна. Абу-Дабид дээрх мэдэгдлийг Пакистаны Гадаад хэргийн орлогч сайд Жалил Жилани  хийсэн тухай Reuters мэдээлэв.

Тус оронд үндэсний эв нэгдлийг бий болгохын тулд үүнийг хийж байгаа хэмээн тэрээр онцлов. Үүнд “Талибан” хөдөлгөөний хоёр дахь хүн гэгдэх мулла Абдул Гани Барадар ч хүртэл чөлөөлөгдөх ажээ. Барадарыг 2010 онд террорын хэрэгт хамаатай гэж баривчлан хорьсон байсан юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пакистан, Афганистан хоёр талибын зарим лидерүүдийг чөлөөлөх талаар тохиролцсон байсан ч хэрэгжээгүй юм.

Одоо Исламабад бүх талибуудыг чөлөөлөхийг зөвшөөрч байна. “Бүгдийг нь суллах нь бидний зорилго” гэж Жилани хэлжээ. Одоо Пакистан улс төрийн хямралд ороод байгаа Дээд шүүх нь ерөнхий сайд Первез Ашрафыг баривчлах шийдвэр гаргасан. Ерөнхий сайд нь түүнийг хууль бус гээд шийдвэрт нь захирагдахгүй гэсэн юм.

Гэсэн ч Засгийн газар нь исламын радикал номлогч Тахирул Кадритай тохиролцоо хийж чадсан байв. Тэдний тохиролцоогоор ойрын үед Пакистаны парламентын ээлжит бус сонгууль явагдах ёстой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж