Яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

Өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад яаралтай тусламж үзүүлэх автомашиныг хүргүүлсэн байна. Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгуудын сум дундын хүн эмнэлэг, Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газарт УАЗ-31512 маркийн туулах чадвар сайтай 16 автомашиныг хүлээлгэн өгсөн байна. 

Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, хүн, малын эм биобэлдмэл, тээврийн болон бензин шатахуун, бусад арга хэмжээний зардалд шаардагдах аймаг тус бүрт 50-262 сая төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.  Аймаг дундын отрын долоон бүс нутагт 10 аймгийн 31 сум, нийслэлийн хоёр дүүргийн 437 малчин өрхийн 313 мянга гаруй мал өвөлжиж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж