
Франц ба Мали улсын цэргийнхэн нэгдүгээр сарын 18-нд Таурег омгийн босогчдыг Диабали хотоос шахан гаргасан байна хэмээн Agence France-Presse мэдээлэв.
Малийн нийслэл Бамако хотоос барагцаалбал 400 километрийн зайтэй Диабали гэх жижигхэн хот нэгдүгээр сарын 14-нд босогчдод эзлэгджээ. Нэгдүгээр сарын 15-ны шөнө Францын онгоцнууд хотыг бөмбөгдсөн ч исламын дайчдыг ухрааж чадаагүй юм.
Дараагийн өдөр нь франц цэргийнхэн хуурай замын ажиллагааг тэнд эхлүүлжээ. Зөвхөн 18-ны өдөр л хотын франц, мали цэргийнхэн дайчдаас хотыг чөлөөлсөн байна. Өмнөхөн нь Малийн арми францчуудын тусламжтайгаар босогчдоос стратегийн чухал Кона хотыг чөлөөлжээ. Нигер голын эрэгт орших тус хотыг лалын дайчид 10-ны өдөр эзэлсэн юм.
Францын цэргийнхэн өөрсдийн колони байсан Малид нэгдүгээр сарын 11-нд орж ирсэн юм. Одоо тэнд 1400 орчим франц цэргийнхэн байгаа бөгөөд ойрын үед мянга гаруй хүн нэмж явуулах юм.
Францаас гадна Малийн эрх баригчдад АНУ туслан тагнуулын мэдээлэл хүргэж байна. Мөн Их Британи олон улсын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Мөн Малид 18-ны өдрөөс эхлэн Баруун Африкийн Эдийн засгийн хамтын нийгэмлэгийн орнуудын армийн анги нэгтгэл орж ирлээ.