Санал асуулга явуулахгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Санал асуулга явуулахгүй

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачлагаар буруу талдаа хүрдтэй автомашиныг амралтын өдөр буюу ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй гэж олон нийтээс санал асуулга явуулсан билээ.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 75 хувь нь татгалзсан санал өгсөн юм. Гэтэл нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дахин санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Дахин санал хураалтыг энэ сарын 20-н буюу өнөөдөр 15.00 цагаас эхлэн 30 цагийн хугацаанд явуулна гэж байсан юм. Гэвч санал асуулгыг дахин явуулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг Хотын дарга өчигдөр гаргасан байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  оролцож, буруу талдаа хүрдтэй машиныг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч нэг удаагийн санал асуулгаар иргэд татгалзаад байхад дахин санал хураах шаардлага байхгүй гэдгийг сануулсан нь Хотын даргыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж